Mongol Fighting Champion буюу холимог тулааны MFC холбооны ээлжит тулаан АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулагдахаар болсон.
Тэмцээнд нийт 22 тулаанч зодолдохоос Монгол Улсыг төлөөлөн Өлзий-Оршихын Тэмүүжин, Пүрэвжавын Өнөрбат, Батбаатарын Баттөр /Ангууч/, Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ нар тулалдах юм.
Б.Баттөр эхний үед Америк тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор яллаа.
Эргэн сануулахад, Ө.Тэмүүжин 4-1, Б.Баттөр 1-1 амжилттай байгаа бол чөлөөт бөхийн гавьяат тамирчин н.Өнөрбат холимог тулааны анхны тулаанаа хийх юм. Мөн тулааны оргил тулаанд М.Нандин-Эрдэнэ MFC холбооны аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ. MFC холбооны сүүлийн тулаан 2019 оны зургадугаар сард болж Монгол улсын шилдэг тулаанчдын нэг М.Нандин-Эрдэнэ хөнгөн жингийн аварга болж байсан билээ.