М.Мөнгөн арслан: Бөxийн барил тал мэдэxгүй бол xүн xаяx боломжгүй
"IBJIF" холбооноос зохиодог Бразил Жюү Жицүгийн Masters-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо болж байна.
АНУ-ын Лас Вегас хотноо өнөөдөр эхэлсэн Жюүжицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний М3 ангиллын +100кг жинд барилдсан Их шавь дэвжээ, Монде группийн тамирчин Гунаажавын Эрхэмбаяр аварга алтан медаль хүртлээ.
Түүнчлэн тэмцээний -76.2 кг жинд Б.Бундхорол алтан медаль хүртсэн бол, Т.Тулга мөнгөн медаль хүртжээ.
Үүнтэй зэрэгцэн JJIF холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд эхэлнэ.
Тэмцээнд оролцох Монголын шигшээ баг өчигдөр эх орноосоо мордсон байна.