АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өчигдөр өдөр Улсын II төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг ажлын өрөөнөөс нь саатуулжээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Улсын II төв эмнэлгийн даргаар томилогдсон. Түүнийг томилогдсон цагаас хойш эмч, эмнэлгийн ажилтнууд нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй зөрчилтэй байсан юм. Тэрээр тендер будлиантуулсан, авлига, хээл хахууль авсан, хууль бусаар ажилтнуудаа халсан зэрэг шалтгаануудаар саатуулагдаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Я.Амаржаргал нь 2019-2021 онд Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Эрүүл мэндийн яаманд 2005 оноос хойш ажилласан бөгөөд 2019 оны аравдугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сараас тус албан тушаалд жинхлэгдсэн байна. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Хоёрдугаар эмнэлгийн даргаар томилогдсон юм.