Элон Маск 2016 оноос хойш анх удаа “Тесла” хувьцаанаасаа зарлаа. Хуулийн дагуу худалдаж авсан хувьцааны татварыг төлөхөд шаардагдах бэлэн мөнгийг босгохын тулд ийнхүү хувьцааныхаа тодорхой хэсгийг нь заржээ.
Элон Маск твиттерийн санал асуулгын дараа Теслагийн 5 тэрбум долларын хувьцаа зарсан талаар ВВС агентлаг мэдээллээ. Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанийнхаа хувьцааг 5 тэрбум доллар буюу 3,7 тэрбум фунт стерлингээр заржээ.
Тэрээр Twitter-ийн 63 сая дагагчдаас Тесла дахь хувьцааныхаа 10 хувийг зарах эсэх талаар асуусанаас хойш хэд хоногийн ийнхүү хувьцаагаа зарсан юм. Санал асуулгаас хойш хойш хоёр өдрийн дотор тус компанийн хувьцаа 16 орчим хувиар буурч, лхагва гарагт тодорхой байр сууриа олж авав.
Тесла бол дэлхийн хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум доллараас дээш юм.
Ноён Маск Теслагийн бараг 3.6 сая хувьцаа буюу 4 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг заржээ.
Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн зохицуулагчид өгсөн мэдүүлгийн дагуу тэрээр бараг 2.2 сая ширхэг хувьцааг худалдан авах сонголтоо хэрэгжүүлсний дараа дахин 934,000 хувьцаагаа 1.1 тэрбум доллараар зарсан байна.
Баримт бичгүүдээс харахад хувьцааны тавны нэг орчмыг худалдах нь өнгөрсөн есдүгээр сард урьдчилан тохиролцсон арилжааны төлөвлөгөөний үндсэн дээр буюу амралтын өдөр ноён Маск өөрийн хувьцааны зарим хэсгийг зарах тухай олон нийтийн сүлжээгээр нийтлэхээс нэлээд өмнө хийгджээ.
Ноён Маск Тесла түүнд бэлнээр мөнгө өгдөггүй, зөвхөн хувьцаатай гэдгээ онцолсон. 2022 оны наймдугаар сар гэхэд ашиглах шаардлагатай 9 хувийн хувьцаа байгаа. Хэрэв энэ хувьцаагаа ашиглахгүй бол хувьцааны худалдан авах чадвар дуусгавар болох юм. Тиймээс эдгээр хувьцааг ашиглах зайлшгүй нөхцөл үүсчээ. Холбооны орлогын албан татварын дээд хэмжээ болох 37 хувь, цэвэр хөрөнгө оруулалтын 3.8 хувьд татвар ногдуулан нэг тэрбум ам.долларын татвар төлөх шаардлагатай болжээ.
Нью-Йорк дахь National Securities-ийн зах зээлийн ахлах стратегич Арт Хоган "Элон Маск цалин авдаггүй, тэр их хэмжээний хувьцаагаар цалинждаг. Хэзээ нэгэн цагт та энэ төвлөрлийн тодорхой хэсгийг багасгах хэрэгтэй" гэж Ройтерс агентлагт ярьжээ.
Мөн тэрээр "Энэ бол шинэлэг зүйл биш. Энэ нь зах зээлийн үнэлгээ өндөр, хүмүүсийн анхаарлыг татдаг компани учраас илүү их анхаарал татаж байна" хэмээжээ.
Ноён Маск хувьцааныхаа зарим хэсгийг зарахаас өмнө Теслагийн 23 хувийг эзэмшдэг байсан.
Түүний худалдсан хувьцаа нь Маскийн автомашин үйлдвэрлэгчийн нийт эзэмшлийн 3 орчим хувьтай тэнцэж байгаа ч борлуулалт нь түүний амралтын өдрүүдээр хийсэн Twitter-ийн санал асуулгатай холбоотой эсэх, эсвэл тэрээр цаашдын борлуулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа эсэх нь батлагдаагүй байна.
Өнгөрсөн бямба гарагт ноён Маск өөрийн дагалдагчдаас татварын үүргээ биелүүлэхийн тулд Тесла дахь хувьцааныхаа нэг хэсгийг зарах эсэх талаар санал асуусан.
Тэрээр "Сүүлийн үед татвараас зайлсхийх хэрэгсэл болсон бодит бус ашиг нь их болсон. Тиймээс би Теслагийнхаа 10 хувийг зарахыг санал болгож байна" гэж тэр твиттер хуудсандаа бичиж би энэ санал асуулгын үр дүнг ямар ч байсан дагаж мөрдөх болно" хэмээн жиргэсэн юм.
Эх сурвалж: ВВС