НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ажлын байран дээрээ архидан согтуурсан ажилчдадаа хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөгдсөн тус газрын мэргэжилтнүүд өнөөдөр хариу мэдэгдэл хийлээ.
НЭМГ-ын мэргэжилтэн Д.Нарантуул
Бид НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж даргатай хамтран ажиллаад есөн сар боллоо. 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ажлын байрандаа архидан согтуурсан гэдэг үндэслэлээр гурван ажилтнаа халлаа гэдэг мэдээлэл өөрөө хийсэн. Энэ ор үндэслэлгүй гүжирдлэгийн тушаалаа өөрөө гаргачхаад яаран хэвлэл мэдээллээр байгууллагынхаа дотоод үйл ажиллагаа, төрийн албаны нэр хүнд ялангуяа эрүүл мэндийн салбарынхны нэр хүндийг унагааж төрийн албан хаагчдын эсрэг нийгмийг турхирах ажил явууллаа гэж үзэж байна. Бид төрийн албан хаагчид, хууль тогтоомжоо дээдэлдэг, ажил дээрээ архидаад суух ёс зүй бидэнд хэзээ ч байхгүй. Энэ бол ерөөсөө НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн өөрийнх нь ашиг сонирхолд нийцээгүй мэргэжилтнүүдээ олон сар дарамталж байгаа. Анх орж ирэхдээ бүтцийн өөрчлөлт хийгээд, жишээлбэл, над дээр гэхэд ажлын байрны асуудал яригдаад би Төрийн албаны салбар зөвлөл, зөвлөлдөө хандаад ажлын байрандаа эргэж томилогдоод ажлын байрны дарамт байсаар ирсэн. Одоо биднээс алдаа дутагдал олж харахгүй болохоороо ажлаас халсан тушаал гэнэт гаргаад гардуулсан. Энэ буруу ташаа мэдээлэл, тушаалаа өөрчлөөч ээ, хүчингүй болгооч гэж явж байгаа хүмүүс байна.
Энэ бид гурвын асуудал биш болоод явлаа. Энэ бол НЭМГ-т ажиллаж байгаа, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, албан хаагчдын хувьд нэр төрд нь халдсан хэрэг болж байна. Бид хэлмэгддэг юм байж. Гэтэл үүний араас дахиад дарамтад байгаа нөхдүүд манайд бий. Тэд нэг нэгээрээ ийм шалтгаанаар халагдаж гарах нь ээ, энэ хэрээс хэтэрсэн үйлдэл боллоо гээд өнөөдөр зориг гаргаж, аргагүйн эрхэнд ирээд сууж байгаа минь энэ.
Энэ хүн биднийг архидсан болгох гэж харуулуудыг ятгаж эхэлсэн байгаа юм. Агентлагийн дарга хүн өөр байгууллагын харуулуудаас энэ хоср номерын өрөөнөд архидалт болсон гээд рапортдаа бичээд өг гэж гуйж явах субьект мөн үү, биш үү. Тусгай зөвшөөрөл дээр өөрийн гэсэн хүнээ тавьж, дураараа дургих гэж байгаа ашиг сонирхлын маш их зөрчилтэй хүн юм гэж ойлгож байгаа”