Улсынхаа соёлын өвийг хулгайлж, Хятад улсад удаа дараа зарсан гэх хэрэгт буруутгагдаад буй Чингис хаан музейн захирал, Соёлын сайд асан С.Чулууныг цахим орчинд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн хэмээн буруушаахтай олонтаа таарав. Ачир дээрээ С.Чулуун бол У.Хүрэлсүхийн засгийн газарт Соёлын сайд нь байсан У.Хүрэлсүхийн ч хамсаатан юм. Өнгөрсөн жил Өрөг.мн сайтын “Эрэн сурвалжлагч У.Болортуяа” нэвтрүүлгийн баг С.Чулуун, түүхч Д.Өлзийбаатар нарын 2012 онд архивын баримтуудыг Хятад руу их хэмжээгээр гаргасан талаар нь хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэн цацсан. Баримттай, гэрчтэй эл асуудлыг У.Хүрэлсүх тухайн үед үл ойшоож, С.Чулуунд ямар ч хариуцлага тооцоогүй өнгөрсөн. Гэхдээ С.Чулуун бол хоёр төрд нүүртэй гэдэг шиг Х.Баттулгын ч хүн, хамсаатан нь мөн. Улс төрийн тавцанд хоёулангаас нь зуурч соёлын сайд хүртлээ дэвшсэн нөхөр. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх ч тэр, Х.Баттулга ч тэр С.Чулуунд ямар ч хариуцлага хүлээлгэлгүй хулгайг нь чихээ бөглөөд нүдээ аниад өнгөрөөсөн. Харин суудлаасаа буусан Х.Баттулгад бурууг нялзааж өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс С.Чулууныг салгаж харах нь шударга бус юм. Тэр хоёулангийнх нь цэрэг.
С.ЧУЛУУН Д.ӨЛЗИЙБААТАР НАРЫН СОЁЛЫН ӨВИЙН ХУЛГАЙН ТАЛААР…
С.Чулуун, Д.Өлзийбаатар нар нь 2012 онд гэрээ нэрийн дор 640 мянган нүүр архивийн баримтыг ХЯТАД улсад өгсөн, Хятад улсад архивийн баримтаа өгөх гэрээнд Соёлын сайд С.Чулуун, Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар нарын дөрвөн хүн гарын үсэг зурсан, 237 жилийн түүх өгүүлэх АРХИВИЙН баримтуудаа Монгол улс Хятадтай оюуны өмчийн хувьд хамтран эзэмшиж байгаа ба тэрхүү 237 жилийн түүх өгүүлэх АРХИВИЙН баримтыг ХЯТАДУУД ном болгон хэвлээд 3000 доллараар дэлхийн зах зээлд зарж байгаа юм.
Харин хэдхэн хоногийн өмнө С.Чулууныг “Монгол Улсын Үндэсний Номын Сан”-ийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгч тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан” гэх хэргээр буруутгаж, шалгаж байна.
"Түүхээ худалдсан түүхчид" нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.
ТҮҮХЭЭ "ХУДАЛДСАН" ТҮҮХЧИД. Хоёрдугаар анги. Хятадын талтай байгуулсан ГЭРЭЭ нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.