Монгол, Хятад, Оросын Соёл, эдийн засгийн коридорын уулзалтын үеэр ОХУ-аас Монгол улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Монголын ГХЯ-нд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, хамтын ажил, төслүүд дээр ямар ч идэвхи, санаачилга гаргадаггүй тухай ярьсан юм.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильев
Хийн хоолой гээд том төсөл байна. Ганц нэг, хоёр гурван хүн энэ асуудлыг бүрэн цогц арга хэмжээгээр үзэж чадахгүй гэж бодож байна. Ийм учраас л эрдэмтэн, судлаач, олон нийтийн анхаарлыг хандуулах ёстой. Иймээс л ГХЯ-нд байгаа шинжлэх ухаан эсвэл шинжилгээний хүрээлэнг олон нийтийн талаас дэмжих хэрэгтэй. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. ГХЯ-нд мундаг, нарийн мэргэжилтэн огт байхгүй. Иймээс хөрөнгө оруулалт шинжилгээний институц байгуулахын тулд бүх нийтийн дэмжлэг авах хэрэгтэй.