Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 100 хувь төрийн өмчид байх шаардлагатай стратегийн ач холбогдолтой 30 гаруй компанийн жагсаалтыг танилцуулж, Засгийн газраас бодлогоор дэмжин ажиллахаар болсныг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Үүнд:
- Эрдэнэт үйлдвэр
- Монголросцветмет
- Эрдэнэс Оюутолгой
- Улаанбаатар дулааны сүлжээ
- Деспитчерийн үндэсний төв
- Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал
- Газрын тос боловсруулах үйлдвэр
- Орон нутгийн болон нийслэл дэх ДЦС-ууд
- Төрийн орон сууцны корпорац
- Эгийн голын УЦС
- Тавантолгой түлш
- Авто тээврийн үндэсний төв
- Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар
- Барилгын хөгжлийн төв
- Улаанбаатар төмөр зам
- Монголын төмөр зам
- Хөгжлийн банк
- Орон нутгийн АЗЗА
- Дулаан, цахилгаан түгээх компаниудыг бодлогоор дэмжих санал гаргасан тогтоол удахгүй гарна гэдгийг хэллээ.
Тогтоол гарснаар төрөөс ямар чиглэлийн аж ахуйг эрхлэх, дэмжих зааг тодорхой болно гэв.
Төрийн өмчит компаниудын бүтцийг
- Стратегийн хувьд 100 хувь төрд байх шаардлагатай
- Хувьцаат буюу хөрөнгийн бирж рүү шилжүүлж, олон нийтэд хувьцаа гарган, засаглалыг сайжруулах боломжтой
- Өгөөжгүй, цаашдаа төрийн өмчид байх шаардлагагүй
гэсэн гурван чиглэлээр хийж байгаа ба үлдсэн хоёр ангилалд багтах аж ахуйн нэгжүүдийг удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.