Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 941 шинэ тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын
- 700 нь Улаанбаатар хотод
- 241 нь орон нутагт илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 12,113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- хөнгөн 5,246
- хүндэвтэр 5,198
- хүнд 1,393
- нэн хүнд 276 өвчтөн байгаа юм.
Мөн гэрийн хяналтад 31,527 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгааны улмаас 41-80 гаруй насны 12 иргэн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.