Латви улсын Рига хотод болж өнгөрсөн “Grand Swiss” өндөр зэрэглэлийн тэмцээний хүрээнд 11 сарын 9-ний өдөр алдарт шатарчин Михайл Таль-ийн нэрэмжит олон улсын холимог нээлттэй түргэн тоглолтын тэмцээн зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдарт спорт хороо, Гэгээн Арвай клубын тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул оролцож, аварга болов. Тэрбээр 18 өрөг тоглож, 9 оноогоор эмэгтэйчүүдийн ангилалдаа ТЭРГҮҮН байр эзэллээ.
Эргэн сануулахад, 2021 оны 10 сарын 27-с 11 сарын 8-ны хооронд Латви улсын Рига хотод зохион байгуулагдсан өндөр зэрэглэлийн “Grand Swiss FIDE Chess.com” олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдарт спорт хороо, Гэгээн Арвай шатрын клубын тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул 11 өрөг тоглож 6.5 оноотой 13-р байрт шалгарахын зэрэгцээ олон улсын чансаагаа 10.4-р нэмсэн юм.
Эх сурвалж: МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО