Допинг илэрсэн дөрвөн бөхийн нэг нь л "B" сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргажээ.
Тодруулбал, наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр гээд нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлсэн.
Хариу ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор "B" cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай.
Тэгвэл өчигдөр 10 хоногийн хугацаа дуусаж байгаа бөгөөд дээрх бөхчүүдээс нэг бөх "B" copьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан байна. Ер нь түүхэндээ А сорьцын хариу Б-тэйгээ зөрж байсан удаагүй. Б сорьцын хариу А сорьцын хариутай зөрвөл лабораторийн алдаа гэж үзэж, үр дүнгийн үйл ажиллагааг зогсоох журамтай.
Улмаар дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээлэл хүргэхийг МҮБХ-ноос мэдээллээ.