Өнөөдөр хэвлэл мэдээллийн сайтаар "Тэрбум мод тарих аян Хүдэр сумын зулзган ойг сүйдэлж дууслаа" гэсэн гарчигтай мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл энэ мэдээллийг худал хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр няцаажээ.
Тэрбээр цахим хуудсандаа, “Баримтын алдаатай ташаа мэдээллийг албан ёсоор няцааж байна. “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөний хүрээнд уулын мод булгалж суулгаагүй. Цаашид ч тийм зүйл болохгүй. Өөр зорилгоор, өөр чиглэлээр хийгдэж байгаа ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн мэтээр зориуд гуйвуулсан мэдээ нийтэлж, түгээж байгаад харамсаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн үржүүлгийн газар үрээр үржүүлж ургуулсан нялх суулгацуудыг тарьж суулгасан болно” гэв.