АН-ын дарга О.Цогтгэрэл, ЕНБД Л.Гантөмөр, Нарийн бичгийн дарга Х.Тэмүүжин, З.Нарантуяа, ХЭГ-ын дарга Б.Ган-Очир нар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл "АН-ын 400 үндэсний бодлогын хороо, гишүүдийн төлөөлөх дээд байгууллагын 280 орчим гишүүн гарын үсгээ зураад АН-ын Их хурлаар асуудлаа шийдэх нь зүйтэй гээд дүрмийн хүрээнд хурал зарлагдсан. Энэ хүрээнд самбар дээр байгаа Монгол Улсын 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн удирдлагууд бараг 100 хувийн ирцтэйгээр ирж, бүгдээрээ тамга тэмдгээ дарж төлөөлөгчөөр албан ёсоор сонгогдож ирж өнгөрсөн тав дахь өдөр хурлаа хурлаа хийж шийдвэрүүдээ гаргасан. Монгол Улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана. УИХ-ын гишүүнээр олон удаа сонгогдож, төрийн сайдаар ажиллаж байсан Гантөмөр гишүүн маань Ерөнхий нарийн бичгийн дарга болох урилгыг хүлээн авч баг болон ажиллаж байна. Монгол Улсын хүний эрх, шударга шүүх, хуулийн шинэчлэлийн төлөө зоригтой дуугарч, байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн Х.Тэмүүжин дарга хамтран ажиллаж намынхаа төлөө Монгол Улсын Ардчиллын төлөө ардчиллаар дамжаад парламент ёс, тусгаар тогтнол, олон зүйлийн төлөө хамтдаа ажиллана гэж сэтгэл шулуудаж бусад намын нөхөд маань хамтдаа ажиллана гэж шинэ баг, бүрэлдэхүүн бүрэлдэж байгаад баяртай байна. Дахин бид асуудлыг хүч түрэн шийдэх нэг талдаа гарч явна гэхээсээ нөгөө талд байгаа нөхдөд үүд хаалга байнга нээлттэй байгаа шүү"
АН-ын ЕНБД Л.Гантөмөр "Бид одоо МАН-аас 2-3 дахин илүү хурдтай, 2-3 дахин илүү их цаг зарсан, 2-3 дахин илүү хүнийг хамарсан улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль бол их ээдрээтэй сонгууль болохоор харагдаж байна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Ажил хэрэгч улс төрийн хүчин байна гэдэг нь өнөөдрийн нийгмээ гүйцэд судална, судалгаа төвтэй явна. Судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллана. АН-ын бүлгээ бид дэмжиж ажиллана. АН-ын бүлгийн гишүүд монголын өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөхүйц хуулиудыг санаачилж ажиллана. АН-ын гишүүд хариуцлагаа хүлээж сурдаг, сахилга баттай, урагшаа хардаг монголын хөгжлийн төлөө гэдэг шугамаар бид ажиллана. Э.Одбаяртайгаа яаж хамтарч ажиллах вэ гэдгийг судална Хамтарч ажиллана. Монголчуудын төлөө дуугарч байгаа бүх дуу хоолойг нэгтгэж 2024 онд засгийн эрхийг авахуйц улс төрийн хүчний, улс төрийн нэгдлийн зохион байгуулалтыг бид хийнэ. Ардчиллаар овоглодог бүх хүнийг нэгтгээд ардчиллын төлөө, монголын эрх чөлөөний төлөө байгаа тэр залуучуудыг гаргаж ирэхийн төлөө би бүх хүчээ өгнө"