УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10.00 цагаас ээлжит хуралдаанаа хийнэ. Эрх баригч МАН-ын бүлэг Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Хуулийн төсөлтэй холбоотой санал, шүүмжлэл их гарсан учраас УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авсан юм. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авлаа" гэсэн юм.
Мөн ажлын хэсгүүд хуралдана.