Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Их Британийн Эмийн зохицуулах байгууллага коронавирус эмчлэх анхны эмийг өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрлөа.
Энэхүү эмийг Молнупивар гэж нэрлэсэн. Өдөрт хоёр удаа уух юм. Ханиадны эмчилгээнд зориулан бүтээсэн шинэ эмийг 775 өвчтөнд турших явцад өвчтөн эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг хоёр дахин бууруулж байгааг тогтоожээ.
Шинэ эмийг АНУ-ын Меrck, Sharp and Dohme (MSD) болон Ridgeback Biotherapeutics компаниуд хамтран бүтээсэн байна.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид “Өнөөдөр бол түүхэн өдөр. Учир нь Их Британичууд гэртээ ковидын эсрэг эм ууж хэрэглэх зөвшөөрөл олгосон анхны улс боллоо. Энэ эм дархлаа нь дарангуйлагдсан, бие султай өвчтөнүүдийн байдлыг эрс өөрчилнө” гэжээ.