Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан Чингис хаан музейгээс “Монголчуудын дурсамж: ЧИНГИС ХААН” нэртэй анхны цахим үзэсгэлэн нээлтээ хийж байна. Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш энэхүү үзэсгэлэн нь цахим хэлбэрээр үзэгчдэд хүрэх аж.
Энэ үзэсгэлэн нь Чингис хаан музейн наймдугаар давхрын “Монгол бахархлын танхим”-д цахимаар гарна. Үзэсгэлэнд 90 гаруй уран бүтээлчийн 101 уран зураг, 20 гаруй баримал, 30 гаруй марк дугтуй, ном зохиол бүтээлүүдийг дэглэн толилуулна.
Музейн есөн давхар барилга баригдаж, ашиглалтад хүлээн авсан. Чингис хааны музейн барилга бол музейн зориулалтын, талбайн хувьд Ази тивдээ тавдугаарm орох зай багтаамжтай. Хүннү гүрний үеийн танхимаас эхлээд 15 танхим, түр үзэсгэлэнгийн танхимтай юм. Одоо танхимуудаа зураг төслийн дагуу дэглэх дотоод ажил явагдаж байгаа аж.