Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэжээ.
Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараалан ялагдал хүлээсэн зэрэг нь АН-ын хувьд 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэж Улс Төрийн Зөвлөл үзсэнээр “Онц Их Хурал” болгон хуралдуулахаар болсон юм.
Уг Их хурлын төлөөлөгчөөр Ардчилсан намын 200,000 гаруй гишүүд, дэмжигчдийн төлөөлөл 1318 төлөөлөгч Монгол улсын өнцөг булан бүрээс сонгогдсон байна. Өчигдөр АН -ын дарга М.Тулгат тэргүүтэй гишүүд энэхүү хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн цэг тавихаар болоод байгаа нь энэ юм.