Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,182 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс Улаанбаатарт – 783, орон нутагт – 339 хүн шинээр халдвар авсан нь PCR-аар батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 11 хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,757 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14,336 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,834 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн – 6,473, хүндэвтэр- 5,928, хүнд – 1,629, маш хүнд – 306 хүн байна.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.