“Монгол Улсын Үндэсний Номын Сан”-ийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгч тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан” гэх … дугаартай хэрэгт Чингис хааны музейн удирдлагуудыг холбогдуулан ЭЦА-аас яг одоо шалгалтын ажиллагаа явуулж байна.
Соёлын сайд асан С.Чулууныг өнгөрсөн гуравдугаар сард Чингис хаан музейн захирлаар томилсон байдаг.
Өрөг.мн сайтын редакци өнгөрсөн жил С.Чулууныг Соёлын сайд байх үед "Түүхээ худалдсан түүхчид" нэртэй хоёр цуврал нэвтрүүлгийг бэлтгэн цацаж байсан юм.
"Түүхээ худалдсан түүхчид" нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.
ТҮҮХЭЭ "ХУДАЛДСАН" ТҮҮХЧИД. Хоёрдугаар анги. Хятадын талтай байгуулсан ГЭРЭЭ нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.