Өчигдөр Toyota Рrius маркийн автомашинтай этгээд Сүхбаатарын талбайгаар хөндлөн гарсан хэрэг гарчээ. Тухайн этгээд нь замын хөдөлгөөн зөрчиж, явган зорчигчдод аюул учруулсан учир түүнийг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад жолооч нь хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй байсан байна.
Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 03:00 цагийн орчимд 41 настай эрэгтэй О нь “Toyota priuse-20” маркын автомашинтай зорчих үйлдэл үйлдсэн. Уг хэргийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна. Түүнээс шинжилгээ авахад, сэтгэцэд нөлөөлөх бодис, хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон" гэв.
Тухайн этгээд машиндаа ганцаараа зорчиж явсан байна.