Рио Тинтогийн Зэсийн группын захирал Б.Болдоос Дубайн гэрээг цуцлах эсэх талаар тодрууллаа.
-Одоо ажлын хэсгийн яриа явагдаж байгаа учраас урьдчилж дүгнэхэд хэцүү байна. Ерөнхий сайдын саналыг хүлээж аван цаашаа танилцуулахаар болж байгаа.
-Рио Тинто Монгол Улсыг 22 тэрбум ам.долларын өрөнд оруулна гэдэг мэдээллийг ажлын хэсгийн зүгээр гаргаж ирж байгаа. Ингэх боломж байгаа юм уу?
-Мэдээж уул уурхайн салбар өөрөө маш их эрсдэлтэй учраас Монгол Улсыг аль болох өрөнд оруулахгүй талаас асуудлыг шийдье гэж бодож байгаа.
-Дубайн гэрээг цуцлах асуудлыг танай тал хүлээж авах уу. Цуцлах уу, хүлээн зөвшөөрөх үү?
-Дубайн гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалт боссон учраас одоо гүний уурхай эцсийн шат руугаа орж байна.
-Зээлийн хүүг тэглэх үү?
-Бид зээлийн хүүгийн асуудлыг ярилцаж байгаа.
-Хоёр талд ашигтай байхаар таны хувьд яаж ажиллах вэ?
-Мэдээж ажиллана шүү дээ. Бүх талаасаа ажиллана.
-Дубайн гэрээнд эрх бүхий хүмүүс гарын үсэг зураагүй Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээ хүчингүй гэж тооцсон. Танай тал энэ гэрээг хүчинтэй хэвээрээ гэж үзэж байгаа юу?
-Тийм, яг үнэн.
-Туркойз Хилл ил уурхайн зардал 3.7 тэрбумаар нэмэгдэж магадгүй гэсэн мэдэгдэл гаргасан байна. Энэ үнэн үү?
-Наадах чинь буруу мэдээлэл байна.
-Таны хувьд хоёр талд ашигтай байх байдал дээр яаж анхаарч байгаа вэ?
-Мэдээж аль аль талдаа хамтрагч юм чинь нэг талд нь хэтэрхий ашиггүй байх юм бол болохгүй. Бүхий л арга хэмжээг авч байгаа. Тэрийг ажлын хэсгийн хүрээнд ярьж байгаа. Өнөөдрийн байдлаар яриа хэлцээр нууцлалын хэмжээнд явж байна.
-Гадаадын хэвлэлүүдэд гарч байгаа мэдээллийг та юу гэж харж байна?
-Гадаадын хэвлэлээр мэдээлэл гарсныг уншаагүй.
-Монгол Улс яагаад 22 тэрбум ам.долларын өрөнд орж байгаа юм бэ?
-22 тэрбум ам.долларын өрөнд орно гэж байхгүй.
-Рио Тинтогийн зүгээс Монголын Засгийн газарт санал тавьсан. Энэ санал дээрээ шинэ санал нэмж оруулах уу?
-Бид Оюу Толгой төслийг урагшлуулж байна. Ажлын байр нэмэгдүүлж Монгол Улсад татвараа төлж энэ газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 30 мянган ААН-ийн л нэг. Тийм учраас хууль, дүрэмд захирагдаж ажиллах ёстой.
-Дубайн гэрээ НӨАТ-ын тухай татварын тухай хууль мөн Ашигт малтмалын тухай хууль зэргийг зөрчсөн. Үүнд та тайлбар тавихгүй юу?
-Тэрийг хэн зөрчсөн гэдгийг би мэдэхгүй.
-Танаас өөр хэн мэдэх вэ?
-Миний эрх, та бүхэн явуулахгүй, би ямар зоо паркын амьтан биш.