Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.
Өчигдрөөс эхлээд баруун аймгийн нутгаар цаг агаар тогтворгүй болж эхэлж байна. Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгаар салхилаад эхэлсэн. Баян-Өлгийд цасан шуурга шуурч эхэлж байна. Энэ байдал баруун аймгийн нутгуудыг хамраад маргааш төвийн аймгийн нутагруу орж ирнэ. Говийн аймгийн нутгаар энэхүү үзэгдэл нэлээн хүчтэй үргэлжилнэ. Онцгойлон хэлэхэд энэ үзэгдэл удаан үргэлжилж ажиглагдах хэсэг нь Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгуудаар. Гол хүчтэй байх үзэгдэл нь цасан шуурга байна. Цасан шуурга болохын өмнө саяын аймгуудаар цас орох нөхцөл ажиглагдаж байна. Энэ нөхцөл үргэлжлээд нутгийн зүүн өмнөд хэсэг рүүгээ ярина. Өөрөөр хэлбэл 6-нд Дорноговь, Сүхбаатар,Дорнодын өмнөд талаар ажиглагдаад өнгөрнө.
Улаанбаатарын хувьд 4-нд харьцангуй ширүүснэ. 4-5-нд шилжих шөнө цас орно. Шөнөдөө ахиухан ороод өдөртөө багасах ч орсоор байна. Одоогоор нийслэлд өдөртөө 6-7 градус байна шүү дээ. Тэр өдрүүдэд -9, -10 градустай. Тэгэхээр 20-иод хэмээр сэрүүсэх нь байна шүү.
Цасан шуурга ихтэй эрс хүйтэрнэ. 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр харьцангуй дулаахан байсан. Гэвч олон жилийн дунджаар 5-6-ны өдрүүдэд нэлээн хүйтэрдэг энэ бол яг л байдгаараа.