Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрээний боомт хаагдаж урдаас орж ирдэг нарийн ногооны үнэ огцом өсөөд буй. Үүнтэй холбогдуулан цайны газар, Хятад, Солонгос ресторануудын хоолны цэс 50 хувиар буурсан байна. Тухайлбал 20 гаруй төрлийн хоолтой цэсэнд 7-10 хоол гарахгүй гэсэн бичиг наажээ.
Мөн зөвхөн хоолны цэс багасах биш амны цаас чигчлүүр гэх мэт жижиг хэрэгслүүд ч мөн хомсдсон талаар хэлж байна. Цар тахлаас үүдэн 50 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа ААН байгууллагуудын орлого нь ч мөн 50 хувь буурсан хүнд нөхцөлтэй байгаа талаар бизнес эрхлэгчид ярилаа.
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД
- 30-аад нэр төрлийн хоол гардаг байсан бол 15 нэр төрлийн хоол гарч байна. Зарим хоолны орцонд өөрчлөлт гарсан. Хэчнээн гаргаж байгаа ч гэсэн дутуу орцтой гарч байгаа. Салфетканаас авахуулаад шүдний чигчлүүр ч олдоход хэцүү болж байна. Ковид гээд хэдэн жил боллоо. Одоо л хоёрдугаар тунгаа хийлгээд гайгүй болж гэхээр асуудал үргэлжлээд л байна. ААН-үүдэд маш хохиролтой байгаа. Нарийн ногооны үнэ бол хэд дахин өссөн, хомстсон. Тэнгэрт тулсан үнэтэй болчихсон. Өдрийн орлого 40-50 хувь буурсан шүү дээ. Хүмүүс Солонгос хоолны газар нарийн ногоо их ордог болохоор ороод ч хэрэггүй гэдэг болсон байна.
- Манайх нийт 47 төрлийн хоол гардаг. Урдаас ногоо ирдэг байх үед шүү дээ. Харин одоо 22 төрлийн хоол гарч байна. 50 хувь нь гарахгүй байна гэсэн үг. Өдрийн орлого ч мөн 50 хувь буурсан байгаа. Нарийн ногоо хомс болсон. Зах дээр очсон ч маш өндөр үнээр авах болчхоод байгаа. Нэг кг салат навч 45 мянган төгрөг болсон. Тэр болгоныг бид авчирч үйлчилж чадахгүй. Өмнө 6000 төгрөгөөр худалдаж авдаг байсан. 1 кг хулуу 4800-6000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 25000-28000 гэдэг үнэ хэлж байгаа. Хил хаагдахаас өмнө бараагаа татаад авчихсан хүмүүс тэр үнээрээ зараасай л гэж бодож байна. Гэхдээ хил хаагдаад олон хоносон учраас тэр үнээрээ зарахгүй шүү дээ. Тэгээд л авч чадахгүй. 50 хувийн ашиггүй. Хаш, хулуу навч гээд ер нь нарийн ногоонууд тэр чигээрээ тасарсан.