Цар тахлын улмаас үүссэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэврийн багш нарыг дайчилна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр "Улаанбаатар хотод гэхэд бараг 40 мянган хүүхэд интернет, телевизгүй байна. Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж худлаа. Цахимын хоцрогдлыг танхимаар л нөхнө.
1-12 дугаар ангийн сурагчдаас аль хичээл дээр илүү хоцрогдсоныг нийт сурагчдын 10 хувьд оношилгоо хийж дууссан. Үүний хариу ирэх долоо хоногт гарна. Хоцрогдлыг арилгах хөтөлбөрт тэтгэвэрт гарсан багш нараа дайчилна6
Цахимаар хичээллэхэд аав, ээжүүдийг нь хамт байлгаж байж хүүхдүүдэд үр дүн гарна. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Хөдөлмөрийн шинэ хуульд ийм зохицуулалт орсон. 0-12 насны хүүхэд нь цар тахлын улмаас цэцэрлэг, сургуульд явж чадахгүй байгаа хүүхдүүдийн эцэг, эхийг цахимаар ажиллуулах тухай шийдэл хэрэгтэй" хэмээн хэлжээ.