Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт, шалгалт хийжээ. Тодруулбал,
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙСЭН ТУХАЙ:
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ахуйн шавж, мэрэгчгүйтгэл, халдваргүйтгэлийн үйлчилгээ үзүүлдэг “Сан-хими” ХХК 23 ААНБ-д 2585,5 м2 талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг жавелион 0,03 хувь, хлорсепт-17 0,02 хувийн уусмалаар мананцар үүсгэн хийхэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дэд дарга нарын хамтран баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийсэн тухай:
Хяналт шалгалтад ресторан 37, баар 14, караоке 59, хүнсний дэлгүүр 16, диско бар 5, зочид буудал 13, паб 5, цайны газар 2, аятай тухтай дэлгүүр 1 нийт 152 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Шалгалтаар үйлчлүүлэгчдийн халуун хэмжиж бүртгэл, хөтлөөгүй, QR verfy APP ашигладаггүй, гадаад орчны цэвэрлэгээ хангалтгүй ,механик агааржуулалтын систем хэвийн ажилладаггүй, үйлчлүүлэгчийн халуун хэмждэггүй, хоол үйлдвэрлэлийн хэсэг стандартын шаардлага хангаагүй, тусгаарлах өрөө стандартын дагуу бэлтгээгүй зэрэг 41 зөрчил илрүүлснээс 29 зөрчлийг арилгууллаа.
БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ
Урлаг соёлын арга хэмжээг эхлүүлэх болсонтой холбоотойгоор дүүргийн 2-р хороонд байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, 6-р хороонд байрлах Улаанбаатар палас төвийн удирдлагуудад НМХГ-ын дэд даргын 2021.09.27-ны өдрийг 02-03/2938 дугаартай Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай мэдэгдлийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах талаар заавар өгч ажиллалаа.
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ:
Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг эрчим хүчний салбарт зохион байгуулах удирдамж, дүүргийн Засаг даргын А/433 дугаар захирамжийн хүрээнд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-ууд болон Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, “МЭЗ” ХХК, “СММ” ХХК, “Эрчим сервис”.ХХК зэрэг 5 аж ахуйн нэгж байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх, арга хэмжээ зохион байгуулан ажиллалаа.