Зарим банкууд санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг зогсоогоод байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан “Ипотекийн зээлд хязгаарлалт тавьж байгаа. Гэхдээ бүүр зогсоогоогүй. Аливаа бодлогын арга хэмжээнүүд зохистой хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд үр дагавар нь сайнгүй байх талтай. Үүнтэй адил ипотекийн зээл хэмжээнээсээ хэтэрч нийлүүлэгдэх юм бол байрны үнэ өсөх сөрөг талтай. Энэ оны наймдугаар сарын байдлаар 700 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарчихсан байсан. Өмнө нь хамгийн ихдээ 2014 онд жилд 500 гаруй тэрбум төгрөг гарч байсан. Гэтэл энэ оны гурваас наймдугаар сарын хооронд 700 гаруй тэрбум төгрөгийн зээл гарсан нь бага тоо биш. Энэ нь байрны үнийг хөөрөгдөх сөрөг үр дагавартай гэж төв банкнаас үзсэн. Ингээд мөнгөний бодлогын хүрээнд энэ зээлийг хязгаарласан. Гэхдээ банкууд дээр төлөгдсөн хэмжээнээс нь давуулалгүй багаар нийлүүлэлт явагдаж байгаа.
Ер нь цаашид ипотекийн зээл үргэлжилнэ. Ямар хэмжээтэй байх вэ гэдэг нь ярилцах асуудал " гэлээ.