Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй “Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Уг өдөрлөгт Тавантолгой түлш ХХК оролцож иргэдэд сайжруулсан шахмалт түлшний талаарх мэдээ мэдээлэл, сайн картын бүртгэл, олголт, угаар мэдрэгч, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Давхардсан тоогоор 1000 гаруй иргэнд сайжруулсан шахмал түлш, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө зэрэг мэдээллийг өгч ажилласан байна.
Мөн сайн картын бүртгэл, баталгаажуулалт, шинээр олгох ажлыг өдөрлөгийн үеэр хийж үйлчилсэн юм. Иргэд сайжруулсан шахмал түлш худалдан авах эрхийн “САЙН” картаа бүртгэлжүүлэх шаардлагатай бөгөөд бүртгэлжүүлж амжаагүй бол 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн салбарын хаяг байршлыг авч картаа баталгаажуулаарай.
Тавантолгой түлш ХХК-ийн хувьд энэ жил нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах 600 цэг байгуулан ажиллана.