Монголын зах зээлд дахин нэг койн арилжаа нэмэгдэх гэж буй талаар өнгөрөгч баасан гарагт олны анхаарлыг татсан нэгэн мэдээлэл гарсан. Энэ бол Монголын томоохон компанийн нэг "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ADMС койн. Эдийн засгийн бодит салбартай холбогдсон анхдагч койнуудын нэг ийнхүү шинээр үйл ажиллагаа явуулах нь ээ.
Койны талаар албан ёсны мэдээлэл тархаагүй ч гарах хугацаа, нэгж койны үнэ, арилжааны нөхцөлийн талаарх таамаглал хэдийнээ үүсчээ. Дэлхийн крипто арилжааны зах зээлд 5000 гаруй нэр төрлийн крипто валют байдаг. Монголд өнөөдрийн байдлаар таван крипто бирж үйл ажиллагаа явуулж, таван койн арилжаалагдаж байна.
Өдгөө 201 тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж буй крипто зах зээлийн өсөлт өдрөөр биш цагаар нэмэгдэж буй.
Нэмж зөвлөхөд, крипто зах зээл сүүлийн үед эрчимтэй хөгжиж олон койн /токен/ гаргаж байгаа. Крипто зах зээл дээр арилжаа хийхийг сонирхож байгаа сонирхогчид тухайн койныг авахдаа ард нь ямар бизнестэй холбогдсон мөн татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө юу хийх гэж байгаагаа танилцуулж гаргадаг white paper-ыг нь уншиж судалж байж тухайн койнд хөрөнгө оруулах хэрэгтэй.