Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“МЭК” ХХК судалгааны байгууллага сүүлийн дөрвөн сарын хугацаанд өргөн хэрэглээний барааны үнийн дүнд судалгаа хийсэн байна. Тодруубал, дөрвөн ам бүлтэй өрхийн нэг өдрийн хүнсний хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс дийлэнх барааны үнэ 8 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Уг судалгааг хийхдээ энэ оны дөрөвдүгээр сарын 9, аравдугаар сарын 1-н, арваннэгдүгээр сарын 1-нд “Номин” сүлжээ дэлгүүрээс нэг өрхийн өдөрт гурван удаа хооллох нэг өдрийн хүнсийг цуглуулсан байна.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хүнсний үнийн багц ямар байсныг эргэн хүргэе.
Хүнсний багцын үнийг өнгөрсөн дөрөвдүгээр сартай харьцуулахад хиам, сүү, талхны үнэ 12-43 хувиар өссөн үзүүлэлттэй байна.