Хуримтлалтай болж, түүндээ тогтмол мөнгө хийж хэвшээрэй гэсэн үгсийг та олонтаа сонссон байх. Гэхдээяг юунд зориулж, хичнээн хэмжээний мөнгө хуримтлуулах ёстой вэ гэж хэн нэгэн танаас асууж байсан уу?
Тэгвэл энэ асуултад таны ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ л бүрэн дүүрэн хариулт өгч чадна. Та тэднийг анхааралтай сонсож чадсан цагтаа л яагаад тууштай хуримтлал үүсгэх ёстойгоо ойлгох болно шүү.
Ингээд хэсэгхэн хугацаанд өөрийн зорилго, мөрөөдөлтэйгөө ярилцаж, доорх хэдхэн асуултыг тавиад үзээрэй. Тэд юу гэж хариулах бол?
- Таойрын 2-5 жилийн хугацаанд хэн болж, хаана хүрэх зорилго тавьсан бэ?
- Та өөрийн гэр бүлийн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?
- Таны амьдралдаа хийхийг хамгийн их хүсэж, мөрөөддөг зүйл юу вэ?
- Танд гэнэтийн мөнгөний хэрэгцээгардаг уу? (эмчилгээ, түрээс)
Би өөрийн зорилго, мөрөөдлөөсөөяг ингэж асуусан. Харин тэд юу гэж хариулсан гээч?
- Мэргэжилдээ эзэнболж, ажилдаа туршлагажихыг хүсэж байна гэж зорилго маань хариулсан.Бас үргэлж суралцаж, шинэ мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, салбартаа үнэлэгдсэн мэргэжилтэн болно гэж тэр нэмж хэлсэн билээ. Харин мөрөөдөл минь, тэр цагт чи эх орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадна гэж урам өгсөн юм. Тиймээс ч би боловсролоо дээшлүүлэхэд зориулж, ХУРИМТЛАЛ үүсгэх ёстойгоо ойлгосон билээ. Боловсролоор овоглосон бас нэгэн ХУРИМТЛАЛ надад бий.
Нэгэн цагт аав ээждээ хөтлүүлээд эрхэлж явсан би яг одоо тэдэн шигээ хүүгээ хөтөлчихөөд зөв хүн болгож өсгөхийн төлөө зорьжявна. Үнэхээр ч аав ээжүүдэд эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүйн иргэдийг бэлтгэх асар том үүрэг хариуцлага ногддог билээ.
Алдрай бяцхан үрсмаань нүд ирмэхийн зуур өсөж, нэг л мэдэхэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн бие хүн болно.Тэднийгээ бид улам өөдөө дүүлэн нисэж, өөрийгөө олоход нь туслахын тулдтөрөл бүрийн дугуйлан секц,сургалтуудад хамруулах ёстой. Үүнд мэдээж их бага хэмжээгээр санхүүгийн дэмжлэг заавал хэрэг болно. Тиймээс тэднийгээ ирээдүйдээ итгэлтэй, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн хүн болгож өсгөхийн тулдХУРИМТЛАЛ үүсгэхээр болсон билээ.
- Аялал хүнийг илүү сониуч болгож, амьдралын аз жаргал, утга учрыг мэдрүүлдэг гэж би боддог. Бидний мэдэхгүй олон хэлээр ярилцах хүмүүс, олон зуун жил уламжлагдан ирсэн агуу их түүх,соёл, ёс заншил…гээд үнэхээр гайхалтай бас биширмээр мэдрэмжийг аялал л өгч чадна. Үүргэвчээ үүрээд л хэний ч төсөөлөлд буумгүй үзэсгэлэнт байгалиар аялан, хүний гараар бүтсэн гэхэдитгэмээргүй бүтээлүүдийг сонирхон, олон үндэстэн ястны амьдралын хэв маяг, зан заншилтай танилцахаар явахад ХУРИМТЛАЛл аяллын маань хань болно гэдэгт итгэж байна.
- Шударга, тууштай хөдөлмөрлөж түүнийхээ үр шимээр эрүүл аюулгүй, тав тухтай орчинд гэр бүлээрээ аз жаргалтай амьдарна гэж зорилго маань надад хэлдэг. Мэдээж аавынголомтоос галаа тусгаарлахын тулд орон сууц худалдан авах,түүнийгээ өөрсдийн хүсэж, мөрөөдөж байснаараа тохижуулах, ам бүл нэмэгдэхийн хирээр автомашинаа томруулах гэх мэт олон шийдвэрийг гэр бүлээрээ гаргадаг. Тиймээс өөрсдийн гараар бүтээх тэр нандин мөчүүдийнхээ төлөө яг одооноос ХУРИМТЛАЛ үүсгээрэй.
- Ирээдүйд бидэнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээямар ч аюулын өмнөбид бэлэн байх учиртай.
Covid-19цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ үед хэн хүнгүй л амьдралын шинэ хэв маягт суралцаж, цаашид хэрхэн амьдрах вэ гэж өөрөөсөө асууж байгаа биз ээ. Миний хувьдгэнэтийн зүйлийг даван туулахад туслах эрсдэлийн ХУРИМТЛАЛ заавал байх ёстой юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн билээ. Төрөөс бидэнд үргэлж бэлэн мөнгө өгөхгүй. Хөл хорионы үед бид урьдынх шигээ орлого олжчадахгүй. Тиймээсгэнэтийн эрсдэлд үргэлж бэлэн байхын тулд үргүй зардлаа багасгаж их, бага гэлтгүйгээр тууштай ХУРИМТЛАЛ үүсгэх нь хамгийн зөв гарц юм.
Зорилго мөрөөдөл маань ХУРИМТЛАЛ үүсгэхийн ач холбогдлыг надад ийнхүү сануулсан юм. Харин та ямар мөрөөдөлтэй вэ? Таны зорилго юу вэ? Өөрөөсөө асуугаад үзээрэй.
Мөн банкнууд хуримтлал үүсгэж буй харилцагчдаа дэмжин олон, олон урамшуулалт хөтөлбөр, аяныг хэрэгжүүлдэг болсон байна. Үүний нэг жишээ нь хадгаламжийн дансандаа орлого хийгээд автомашины супер хонжвортой урамшуулалт аянд хамрагдах боломжтой ба хүүхэдтэй хүмүүсийн хувьд хүүхдийнхээ ирээдүй, боловсрол, хүсэл мөрөөдөлд зориулан хадгаламж нээлгээд давхар БЭЛЭГ авах урамшуулалт хөтөлбөр зарлагджээ.
А. Аагий