Зохиолч Todko Samson-ын шинэ бүтээл болох “Тэгри Чину” цуврал романы эхний хоёр дэвтэр 350 сая төгрөгөөр үнэлэгдэн гэрээ хийжээ. Зохиолчийн зүгээс оюуны өмч худалдан авсан талыг одоогоор нууцалж байгаа аж. Уран сэтгэмжит, домог туульсын шинжтэй “Тэгри Чину” цуврал роман нь нийт найман бүлэг бичигдэхээр төлөвлөгдөж, эхний хоёр дэвтэр нь бэлэн болжээ.
Тус цуврал романаар Bilguutei pictures, “Хийморь” киноны ерөнхий найруулагч Г.Эрдэнэбилэг дэлгэцийн цуврал бүтээл туурвиж эхэлсэн. Кино зураг авалт амжилттай явагдаж, дуусах шатандаа орсон байна. Ном, кино хоёр нь ирэх оны нэгдүгээр улиралд уншигч, үзэгч нартаа зэрэг хүрч, нээлтээ хийх юм байна. Мөн зохиолчийн өөрийн бүтээж буй түүхэн сэдэвт “Сүрэг” , сэтгэхүйн триллер “Дээд айл” уран сайхны кинонууд ирэх онд нээлтээ хийнэ гэлээ.