Хан-Уул Эко дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах “Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр боллоо.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд энэхүү хэлэлцүүлэг өрнөв. Тус хэлэлцүүлэг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцуулан “Хоггүй Хан-Уул” хог хаягдлын менежментийг сайжруулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
“Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэгийн зорилго хог хаягдлын менежментийг сайжруулах, хөрс, орчны бохирдлоос байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгах ажлыг эрчимжүүлэх аж. Мөн хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, Төрийн болон иргэний нийгэм, иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг тусгаж, бодит үр дүнд хүргэхэд оршиж байгаа юм байна.