Өнөөдөр Монгол Улсын нийслэл үүсч хөгжсөний түүхт 382 жилийн ой тохиож байна. Баянгол дүүргийн удирдлагууд эл онцгой өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд, салбарын дээд шагнал хүртсэн иргэддээ ёслол төгөлдөр шагналыг гардууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын дарга хатагтай Б.Сэмжидмаа: “Төр түмнээрээ хийсэн бүтээснээ үнэлүүлж, өнөөдрийн түүхт баярын өдөр төрийн дээд одон медалиар шагнагдаж байгаа эрхэм иргэд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.
Энэ өдөр төрийн дээд шагналаар дөрвөн иргэн, салбарын дээд шагналаар 6 иргэн шагнагдсан юм. Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар гардууллаа.
-Баянгол дүүргийн 17 дугаар хорооны ахмад настан Норов овогтой Өлзийдэлгэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
-"Хүрд" ХК-ийн ажилтан Цэцэнжаргал овогтой Эрдэнэбаатар Алтан гадас одон
-18-р хорооны ахмад настан Дамчийбадгар овогтой Чимэдцэен Алтан гадас” одон
-Гурван гал группийн Ерөнхий менежер Лувсанцэрэн овогтой Сонинхүү Алтан гадас одонгоор
-“Эм Жи Партнерс” ХХК-ийн борлуулалтын менежер Дэлгэрсайхан овогтой Оюунбаатар Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэгээр
-“Эбо холдинг” ХХК-ийн бичиг хэрэг, бэлэн мөнгөний нярав Оросоо овогтой Ариунтуяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
-“Техник импорт” ХХК-ийн ачигч Жавзмаа овогтой Буяндэлгэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
-“Техник импорт” ХХК-ийн үйлчлэгч Баатар овогтой Баярсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
-“Смарт салон” ХХК-ийн үсчин Төмөр овогтой Ганцэцэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
-Хувиараа бизнес эрхлэгч Нарантуяа овогтой Мөнгөнчимэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр тус тус шагнагдлаа.
Ёслолын үйл ажиллагааг хааж БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэлсэн үгэндээ:
“Монгол Улсын төрийн дээд одон медаль, салбарын яамны дээд шагналаар шагнагдсан та бүхэндээ баяр хүргэж, нийслэл хот үүсч хөгжсөний түүхт өдрийн мэнд дэвшүүлье. Баянгол дүүрэг 2021 онд чамгүй ололт амжилттай ажиллаж байгааг онцгойлон дуулгая. Бид дүүргийн иргэдийнхээ ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдүүдийн сурч боловсрох орчныг хангах, зам дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар чамгүй ажлууд амжууллаа. Мөн хэдхэн хоногийн өмнө Нийслэл хотын ойг угтсан ШИЛДЭГ ХОРОО шалгаруулах уралдаанд манай дүүрэг 2-р байрт шалгарлаа. Энэ мэтчилэн салбар бүрдээ амжилтаа ахиулсаар байгаа та бид энэ сайхан өдөр мөн л салбар салбарын шилдэг ажилтнуудынхаа ажил үйлс, амжилт бүтээлээр бахархаж байна. Төрдөө үнэлэгдэн эрхэм хүндтэй шагнал хүртсэн та бүхэндээ дүүргийн ЗДТГ-ын хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.