Олон улсын боксын холбооны эрэгтэйчүүдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө -67 кг жингийн шигшээ 32-т ОУХМ Баатарсүхийн Чинзориг Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа.
Тэрээр ийнхүү шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
-63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт эхний шатанд Грекийн Василейос Макрияннисыг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 30-ны шөнө Тайванийн Лай Чу-Энтэй тулалдана.
-48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана.
-60 кг жингийн эхний шатанд Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга Тринадад ба Тобаго улсын Доннел Филлипийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарлаа. Тэрээр шилдэг 32-т Финландын Арслан Хатаевтай аравдугаар сарын 29-ний шөнө тулалдана.