"Facebook" компани шинэчлэлийнхээ хүрээнд нэрээ "Meta" болгон өөрчиллөө.
Фейсбүүк компанийг үүсгэн байгуулагч Цукерберг компанийнхаа нэрийг Мета болгон өөрчлөхөөр болсон талаараа 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгджээ. Тэрээр "Өнөөдрөөс эхлэн бид Мета нэртэй болно. Өмнө нь надад сонгодог судалгаанууд таалагддаг байлаа. "Meta" гэдэг үг нь "дараа" гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Энэ нь үргэлж дахин өөр нэг зүйлийг бүтээх боломжтой гэдгийг бэлгэдэг байгаа юм" хэмээн мэдэгджээ.
Компани нийгмийн сүлжээний платформ, аппликейшнаасаа ялгарах нэр хүндтэй болохыг хүсэн олон салбарын үйл ажиллагаагаа хамруулсан нэртэй байхыг илүүд үзсэн.
Түүний өгүүлснээр, шинэ брэнд нь хүн дэлгэцээс татгалзаж, виртуал бодит ертөнцөд байгаа мэт үр дүн мэдрэх метаверсэд гол анхаарлаа хандуулах гэнэ. Ийнхүү шинэчлэл хийж, нэрээ өөрчилснөөр компанид харьяалагдах бусад сервисүүд өөрчлөгдөхгүй гэж Цукерберг онцолжээ. Тэрбээр дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох Фейсбүүкээс гадна Messenger, WhatsApp, Instagram–ыг эзэмшдэг юм.
Шинэ нэр нь компаний мэдээллийг хэрхэн ашиглах, хуваалцахад нөлөөлөхгүй бөгөөд компанийн бүтэц өөрчлөгдөхгүй. Нийгмийн тэргүүлэх сүлжээ Instagram, Messenger, WhatsApp зэрэг программууд мөн нэрээ хадгалах болно. Тус компани хувьцаагаа 12-р сарын 1-нээс MVRS хэмээх шинэ тэмдэгтээр арилжаалж эхэлнэ гэж мэдэгдэв.
Эх сурвалж: bloomberg.com