Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өвлийн улирал болж байгаатай холбогдуулан иргэд машиныхаа өвлийн бэлтгэлийг хийхдээ анхаарах ёстой зүйлсийн талаар авто инженер Б.Мөнххолбоо зөвлөлөө.
Тэрбээр зөвлөгөө мэдээлэлдээ:
- Жолоочид өвөлдөө моторын тос, масло, антифриз, сэвчээ, аккумулятор, өвлийн дугуй зэргээ солих шаардлагатай. Моторын тос харласан байвал бохирдол ихтэй байна гэсэн үг. Мөн 5000-8000 км явсны дараа солино. Өвөл аль болох шингэн синтетик тос хийвэл зууралтгүй асахад амархан байдаг. Моторын тос солихтой зэрэгцээд маслын шүүр, агаар шүүгч салоны шүүр солигдож байгаа.
- Салоны шүүлтүүрийн хувьд жолоочид өвөл халаалт болохгүй байна гэж ирдэг. Энэхүү шүүлтүүр бөглөрсөн тохиолдолд халаалт муудаж халуун илчээ шүүрэн дээрээ авч үлддэг. Монголд агаар шүүгчийг 3000-5000 км тутам соливол зүгээр. Шүүгч бөглөрөх юм бол моторлуу агаар чөлөөтэй орж ирэхгүйгээс болоод бинзен идэлт ихэсдэг.
- Мөн антифризын градусыг хэмждэг. Энэ нь моторлуу үлээхээс гадна халаалт руу үлээж өгдөг. Үүний градус нь муу байх юм бол хөлдөөд мотор халах эсвэл халаалт ажиллахгүй тохиолдол гарна. Тиймээс үүнийг 40-өөс дээш градустайгаар солих хэрэгтэй.
- Жолоочид түлхүүрээ үлдээх, гэрлээ дутуу унтраах зэрэг аккумулятороо суулгах тохиолдол байдаг. Өвөлдөө аккуммуляторынхоо чадлыг шалгадаггүй гэсэн үг. Аккумляторын цэнэг нь дундарчихсан байвал өвөлдөө хөлдөөд унаад байдаг юм. Тэгээд машин нь асдаггүй. Тиймээс аккумляторынхоо чадлыг хэмжүүлж байх хэрэгтэй. Аккумлятор сэвчээ масло гурав сайн байх юм бол ямар ч машин өвөл асдаг. Сайн аккумлятор 3-4 жил явна. Дундаж нь 1-2 жил болоод солигдоно.
- Түүнчлэн иргэд дөрвөн улирлын дугуй хийгээд яваад байдаг. Тэр нь зундаа амархан элэгдээд өвөл хээ нь багасчихсан барьж өгөхгүй гулгадаг. Тиймээс зундаа зуны дугуй, өвөлдөө өвлийн дугуй тавих нь машин болон жолоочид илүү найдвартай. Өвлийн дугуйг сонгохдоо аль болох он залуу дугуйгаар солих хэрэгтэй. Наашлаад 2-3 жил доторх дугуй хэрэглэвэл зүгээр байдаг. Удчихсан бол дугуйны чийгшил гэж зүйл бий. Тэр нь алдагдаад харахад арзгар мөртлөө торомзлох чадвар алдагдана. Харин хуучин машинууд утаа их гаргадаг нь хөдөлгүүрийн элэгдэлтэй холбоотой. Гүйлт ихтэй учраас хорт утаа ялгаруулж байгаа юм. Гүйцэд шатааж чадахгүй хорт хий гаргадаг. Түүнд элэгдэл сэргээгч хэрэглэх хэрэгтэй. Бэхжүүлэгч зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл зүгээр.