Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сербийн Белград хотноо болж буй сонирхогчийн боксын ДАШТ-ий эхний тойргийн тулаанууд өнгөрсөн шөнө үргэлжлэн явагдлаа. Манай тамирчдаас хоёр нь дэвжээнд гарч, хоёулаа ялалт байгууллаа.
Тодруулбал, 48 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ Непалын Рабин Тапаг, 60 кг-ын жинд ОУХМ О.Тулга Тринидад ба Тобаго улсын тамирчин Филипп Доннеллыг яллаа.
Өмнөх хоёр өдрийн тулаанд манай тамирчдаас Х.Энхмандах, Х.Энх-Амар нар ялагдаж, Б.Чинзориг, Б.Мишээлт ялаад байгаа юм.
Тэмцээний 54 кг-ын жинд Э.Баярсайхан болон 71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ нар Баасан гаригт тулаанууд хийнэ. Э.Баярсайхан эхний тулаанаа Тайландын боксчин Патипан Утаидатай хийх бол О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөсөн юм.