Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт 1,9 тэрбум төгрөгөөр барьсан "Андлалын өргөө”-г өнгөрсөн наймдугаар сарын 26-нд нураасан. Харин буурин дээр нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн андгай” бүтээлийг байршуулсан хөшөөт цогцолборыг иргэдийн хандиваар байгуулж байна.
Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан түүхийг шингээсэн уг цогцолборт морьтон соёлыг дэлгэрүүлэх зан үйлийн байгууламж багтах юм. Харин гэрэлт хөшөөнд гурван зүйлийн бичээс сийлнэ. Тухайлбал, монгол цэргийн цусан тангаргийг монгол бичгээр, Эзэн сан буюу Чингис хааны сан тахилга, "Тэнгэрийн салхи" хэмээх 700 зууны түүхтэй цэргийн дууны үгийг хадан үлдээх юм.