Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг ахалж байгаа юм.
Тэрбээр “Бид нэг шаардлагыг маш тодорхой тавьсан. Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газар энэ хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл 2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолын нэгдүгээр заалтаар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах Монголын талд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг хий гэдэг үүргийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Өчигдөр энэ шаардлагыг тавьсан. Хөрөнгө оруулагч тал хэлэлцээрийн тал маань өчигдөр анх удаа хөрөнгө оруулалтын гэрээг, өөрчлөлт оруулах, хүрээ хязгаараа дараагийн уулзалтаараа хэлэлцье гэдэг зүйлийг хэлсэн. Өөрөөр хэлбэл бүх заалтад оруулах боломжгүй, хүрээ хязгаараа тогтооё, хэлэлцээрээ цааш үргэлжүүлье гэж байгаа. Бидэнд ирүүлсэн дөрвөн саналыг та бүхэн сонссон.
Нэгдүгээрт, Рио Тинто компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн бичигдсэн өр, нийлмэл хүү, хүүгийн хамт 2.3 тэрбум ам.доллар хүрээд байгаа. Энэ цаашид өмөн нэмэгдээд 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларын өртэй болно гэдэг ийм болгоомжлол, айдас бидэнд бий. Санхүүгийн бодит тооцооллоос үзэхэд. Тэгэхээр энэ өрийг үүсгэхгүйн тулд 2.3 ам.долларын 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглье гэдэг нэг санал.
Хоёрдугаарт, санал бол далд уурхайн бүтээн байгуулалтын капитал зардлын өсөлт буюу 5.4 тэрбум ам.долларын зардлын өсөлтөөс менежментийн төлбөрөө суутгах тооцохгүй байя. Зардлын өсөлттэй холбоотой хөрөнгө оруулалтын санхүүжилтийн баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг 2028 он хүртэл авахгүй байя.
Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил оройтож хугацаандаа ороогүй нь Монголын Засгийн гарын ямар ч буруу байхгүй. Энэ менежмент, байгууллагын алдаа ураас бид хугацаанд нь ашиглалтад оруулаагүй гэдэгтээ бинифит өгье. Энэ нь 350 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг байя.
Дөрөвдүгээрт, цаашид засаглалыг сайжруулья. Хувьцаа эзэмшигчдийн оролцох оролцоог засаглал дээрээ нээлттэй ил тод болгоё гэдэг санал тавьсан. Өчигдөр бид энэ дөрвөн саналд бид төдийлөн сэтгэл хангалуун биш байна. Бид хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой өөрчлөлт оруулахаас нааш энэ хэлэлцээр цааш үргэлжлэх боломжгүй байгаагаа маш тодорхой илэрхийлсэн.
Маргааш хэлэлцээр үргэлжилнэ. Бид зарим зүйлийг дэлгэрэнгүй ярихгүй байх талаар хэлэлцээрийн явцад зөвлөлдсөн. Ажлын хэсэг хэлэлцээр хийж байгаа чиглэл хүрээгээ Засгийн газар болон УИХ дахь түр хороонд танилцуулж явж байгаа.
Хамгийн гол наашилж байгаа нэг асуудал бол Таван Толгойн цахилгаан станцын санхүүжилтийг босгохуйц банкнаас мөнгө босгох боломжтой эрчим хүч тогтвортой худалдан авах гэрээнд хоёр тал арваннэгдүгээр сарын 7-нд багтаж гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа.
Энэ гэрээнд хоёр тал гарын үсэг зурж эцэслэбэл төсөл цааш урагшлахад ахиц үзүүлнэ. Хэдийгээр нүүрсний цахилгаан станцуудад манай өмнөд хөршийн зүгээс ямарваа нэгэн хөрөнгө оруулалт гаргахгүй гэдэг зүйлийг НҮБ-ын ерөнхий ассамблей дээр хэлсэн ч бид өөр бусад санхүүгийн байгууллагуудтай харьцахад том дөхөм үзүүлэхүйц гэрээг зурахаар хоёр тал ажиллаж байгаа.
Эцсийн дүндээ 92 угаар тогтоолд дурдагдсан 53/47 гэдэг хувь харьцаагаа үр өгөөж тодорхойлогдох санхүүгийн схем дээр хоёр талаасаа зөвлөхүүдээ суулгахаар өчигдөр эцэслэж тохиролцсон.
Айлын талаас хүсэж байгаа нэг зүйл нь далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоомооргүй байна. Бид тодорхой зүйлүүд дээр буултууд хийж байна. Бид 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэлт дээр монголын талын ТУЗ-ийн гишүүд бидэнд зөвшөөрөл олгооч ээ. Энэ тохиолдолд тэргүүн ээлжинд 700-гас нэг тэрбум орчим ам.долларын бэлэн шилжүүлэг Монгол Улсын төв банк руу шилжүүлэхэд бэлэн байна. Ингэснээр бид цаашаа далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа 2022 он шинээр товлосон графикийнхаа дагуу ашиглалтад оруулах шаардлагатай. Их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан. Далд уурхай, ил уурхай зэрэг борлуулалт хийгээд яахаар энэ компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Цаг алдмааргүй байна гэдэг саналыг айлын талаас тавьж байгаа. Маргааш хэлэлцээр үргэлжилнэ.