Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Өнөөдрийн хуралдаан дээр энэ асуудлыг яриагүй. Цэцэрлэг, сургуулийг аль болох нээлттэй байлгах үйл ажиллагаа бол бидний цаашдын гурав дахь тундаа хэрхэн хамрагдах нөхцөл байдлаас хамаарна гэсэн үг. Хүүхдийн өвчлөл нийт халдварын тохиолдлын 18-19 хувьд явж байгаа. 2-3 настай хүүхдүүдийн тухайд манайд одоо улирлын шинж чанартай томуугийн улирал эхэлдэг эрсдэлтэй цаг үе байгаа учраас бид үүнд үнэлэлт, дүгнэлт хийж байж шийдвэр гаргахгүй бол яаран шийдвэр гаргах нь цаашдаа халдварын тархалтын нэмэгдүүлэх эрсдэлтэй алхам болно гэж үзэж байгаа. Нээх тухайд бид санал нэг байгаа. Гол нь хэзээ, ямар нөхцөл, шаардлагатайгаар нээх вэ гэдэг асуудал байна” гэлээ.