Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн талаар Засгийн газар хэлэлцлээ. Махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Экспортыг хязгаарлаж, он дуустал мал мах гаргахгүй.
- Ургац хураалт 80 гаруй хувьтай байна.
- Ургамлын тос дэлхийн зах зээлд 60 орчим хувийн өсөлттэй явж байна.
- Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон байна. 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан хүсэлт гаргасан.
- Нарийн ногооны асуудал нь Эрээнд гарсан ковидтой холбоотой. Тиймээс цаанаас ирж байгаа тээврийг Замын-Үүд рүү шууд ирэх боломжийг судалж байна.