Хүний эрхийн зөрчлийн асуудлаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.
АН-ын ХЭГ-ын дарга А.Цэрэнбат "Бидний гол шаардлага бол хүний эрх байхгүй болж байна. Өнөөдөр хорих 461 пүгээр ангид хоригдож байгаа Э.Одбаяр, Д.Монголхүү нар бол эрүүгийн хэргээх хөнгөн гэмт хэрэг. Тийм учраас тэднийг гадуур байцааж болно. Хэрвээ хорьж шийтгэж байгаа бол олон гэмт хэрэгтнүүд гадуур сул, чөлөөтэй явж байгаа шүү. Хуулийг тэгш үйлчлүүлэхийг Хууль зүйн яамнаас шаардаж байна. Өнөөдрийнх жагсаал цуглаан биш. Бид хэвлэлийн хурал хийж, ХЗДХ-ийн с айд Х.Нямбаатартай уулзья гэж байгаа. Монголд болж байгаа хүний эрхийн эсрэг зөрчлүүдий шийдээч ээ. Засгийн газар үүнийг анхааралдаа аваач ээ. Яадахгүй бол 30 настай Ерөнхий сайд ажлаа өг. 40 гарсан 62 УИХ-ын гишүүдээсээ дараагийн Ерөнхий сайдыг тодруулаач ээ.
Бидний амьдрал, ирээдүй, ганцхан МАН-ын гишүүдийн ирээдүй биш. МАН, АН, 3.4 сая монголчуудын ирээдүй, эрх чөлөөний асуудаал яригдаж байгаа.
Арав гаруй хүнийг яллагдагчаар татаад, хоёрыг нь хориод, 20 залууг гэрчээр дуудан байцааж байна. Мөрдөн байцаалтын нууцыг ярих юм бол дахиж баривчилна гэж дарамталж, хүний эрхэд халдаж байна.
Цар тахлаас үүдэн 1000 гаруй хүн амь насаа алдлаа. Энэ асуудлаар үгээ хэлсэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсан.
Э.Одбаяр 23 дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Амь нас нь эрсдэлд орсон. Биеийн байдал нь маш хүнд байна гэх мэдээлэл бидэнд ирж байна. 10 гаруй кг турсан.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай оронд хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Хүн төрөхдөө л эрхтэйгээ төрдөг. Эрхийнхээ төлөө дуугарсан, тэмцсэн залуусыг яллагдагчаар татсан байна.
Хүний эрхийг хамгаалж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө залуучууд ялтан болчихлоо. Биднийг баривчилж болно. Болохгүй байгаа зүйлийн төлөө дуугарах олон залуучууд бий.
МАН олонх болсон. Залуу Ерөнхий сайд Монголын төрд балчирдаад байна. Дунд шатны дарга нар нь Ерөнхий сайдаа солих талаар шаардлага гаргаач гэж хүсмээр байна. Улс орны эдийн засгийг унагаж, хүн бүрийг хохироож байна.
Цагдаагийн алба хаагч нар хууль ёсны бус шаардлага тавьсан дарга нарт шаардлагыг нь хүлээж авахгүй гэдгээ хэлж байх ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзаж, хүний эрхийн зөрчлүүдийг шийдээч гэж хүснэ" гэлээ.