Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,669 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 353,504 болж нэмэгдлээ.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 917 нь Улаанбаатар хотод,
- 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,616 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,688 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,698 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 8,334
- Хүндэвтэр- 6,881
- Хүнд – 2,116
- Маш хүнд – 357 хүн байна.