Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Төгсжаргалын Эрдэм галын аюулаас эрдэнэт хүний амь аварчээ.
Ийнхүү эр зориг гаргаж, нэг гэр бүлд бүтэн амьдрал бэлэглэсэн түүнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайдын нэрэмжит шагналт гардуулахаар шийдвэрлэснээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Энэ талаар сайд Л.Энх-Амгалан "Хүн болох багаасаа гэж бусдын төлөө эрсдэл гаргаж, чин сэтгэлээ зориулж чаддаг ирээдүйтэй байна гэдэг ямар сайхан хэрэг вэ. Дүүдээ сайдын нэрэмжит шагналаа гардуулахаар шийдлээ" гэжээ.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Монголын сурагчдын холбооноос өчигдөр Т.Эрдэмд талархал илэрхийлж, дурсгалын зүйлс гардуулсан байна.