Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар “Улаанбаатар чуулга” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөжүүлж, Улаанбаатар театр болгох асуудлын хүрээнд театрын дүрмийн төслийг батлах тухай танилцуулав.
Дүрмийг долоон бүлэгтэй байхаар төлөвлөжээ. Нэгдүгээр бүлэгт нийтлэг үндэслэл, хоёрдугаар бүлэгт театрын үндсэн үүргийг заасан байна. Гуравдугаар бүлэгт удирдлага, зохион байгуулалтын бүтцийг тусгасан бол дөрөвдүгээрт бүлэг санхүү болон материаллаг нөөцийн талаар дурджээ. Тавдугаар бүлэгт театрын эд хөрөнгийн эрхийн талаар, харин зургаадугаар бүлэгт хариуцлагын тухай зааж, театрын удирдлага ямар хариуцлага хүлээхийг тусгаж, долоодугаар зүйлд бусад зүйл буюу хууль зүйн бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар чуулгын статусыг өөрчилж, Улаанбаатар театрын дүрмийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр өргөн барихаар тогтов.