Өнөөдөр /2021.10.26/ 14:00 цагаас Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд, Рио тинто-ийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нарын хүмүүс Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд Б.Солонгоо нартай хууль зүйн яаманд хаалттай хуралдлаа.
Хуралдаан 16:00 цагт дуусаж, бид Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болдоос зарим асуултад хариулт авлаа.
–Дубайн гэрээг байгуулахдаа үндэслэсэн тооцооллыг аудитын дүгнэлтээр алдаатай гэж дүгнэсэн байсан. Тиймээс Дубайн гэрээг өөрчлөх үү? Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Манайх ажлын хэсэгтэй яриа хэлэлцээр хийж байгаа учраас тэрийг урьдчилж хэлэх боломжгүй байна.
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа.
-Монголын талд та бүхэн санал тавьсан байсан. Тэр саналынхаа тухай хэлж болох уу?
-Бид ярилцаад явж байгаа. Одоохондоо Засгийн газартай юу ярих нь нууцлалтай холбоотой учраас.
-Өнөөдөр Х.Нямбаатар сайдад дөрвөн асуудлаар санал тавьсан гэсэн шүү дээ
-Бодитой санал тавьсан. Гэхдээ тэр яриа хэлэлцээрийн явцад сайжруулах, хүлээж авах уу, үгүй юу гэдэг зөндөө асуудал байна.
-Монголын талд тавьж байгаа саналуудыг харахаар та бүхэн өмнөх гэрээнүүдийг сайн биш байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож болох уу?
-Үгүй, Тийм юм байхгүй.
-Танай байгууллага засаглалаа сайжруулна гэсэн амлалт өгсөн юм билээ. Засаглал, менежментээ хэрхэн сайжруулах талаараа танилцуулж болох уу?
-Тийм. Мэдээж мэдээллээ илүү нээлттэй болгох, менежментийн хариуцлагын тогтолцоог сайжруулах гээд ийм тодорхой саналуудыг бид хэрэгжүүлэх гээд явж байгаа.