Сурагчдын шатрын дэлхийн аварга, 12 настай Н.Содбилэгт Грек улсын Родес хотод зохион байгуулагдаж байгаа насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 рэйтингтэй ангилалд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр есөн өрөг тоглон найм хожиж, ганц тэнцэн коэффцентын ялимгүй зөрүүгээр мөнгөн медаль хүртсэн байна. Уг ангилалд дөрвөн тивийн 75 шатарчид оролцож оюун ухаанаа уралдуулсан байна.
Н.Содбилэгт 2016 онд ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоо хүртэлх насны нээлттэй ангилалд тэргүүлж, дэлхийн аварга болж байсан юм.
Мөн энэ ангилалд өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан 29 дүгээр байрт оржээ. Харин чансааны оноо 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 10 дугаар байр, М.Мандухай 17 дугаар байрт шалгарсан бол 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 28 дугаар байр эзэлжээ.