Store Pay ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Хангалаас SPC /Store Pay Coin/ авах гурван давуу талын талаар тодрууллаа.
-Зах зээлийнхээ шахалтаар технологийн компаниуд крипто зах зээлтэй бизнесээ уях, холбох, ахиад хэрэглэгчдэд сонголт өгөх шаардлага тулгарч байна. Яг хэрэглэгчийн өнцгөөс стор пэй койныг авах гол шаардлага нь юу вэ?
-Бид үүнийг зах зээл дээр туршигдсан, батлагдсан өөрсдийнхөө стор пэй буюу үндсэн үйлчилгээн дээр суурилуулж хийж байгаа. Нэгдүгээрт, цоо шинээр бид энэ мөнгийг татан төвлөрүүлчихээд, үүнийг ийм бизнес болгоно гэж яваагүй. Хоёрдугаарт, үүн дээр бид энэ SPC-н хэрэгцээг нь бизнес дээрээ тулгуурлаад үүсгэж байгаа гэсэн үг. Манайх яг үүнийг үндсэн санхүү, финтекийн үйлчилгээн дээр суурилуулж өгснөөрөө гол цогц систем болж байна гэсэн үг. Стор пэй-г ашиглана. Худалдан авалт хийнэ. Стор пэй аппликейшн дээрээ ашиглах боломжтой байна. Буцаан олголт, урамшуулал олгогдоно. Үйлчилгээний эрх дээр ашиглах боломжтой гээд бодитоор ашиглах, хэрэгцээ үүсэх тэр нөхцөлийг нь хангаж өгч байна. Гуравдугаарт, хил хязгаар гэж байхгүй. Бидний дараагийн алсын хараа, хамгийн гол зорилгод хүрэхэд энэ хамгийн том түлхэц өгнө. Стор пэй койн бусад дараагийн зах зээлд буюу Зүүн Өмнөд Азид бодитоор нэвтрүүлэх ажлаа эхлүүлчихсэн явж байгаа. Үүнд нэвтрээд явахад SPC-г цаашдаа стор пэй-н үндсэн Crypto currency болж ашиглагдана. Бүх зах зээлийн дунд нэгдмэл байдлаар ашиглагдах боломж байна.
Крипто зах зээл сүүлийн үед эрчимтэй хөгжиж олон койн /токен/ гаргаж байгаа. Крипто зах зээл дээр арилжаа хийхийг сонирхож байгаа сонирхогчид тухайн койныг авахдаа ард нь ямар бизнестэй холбогдсон мөн татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө юу хийх гэж байгаагаа танилцуулж гаргадаг white paper-ыг нь уншиж судалж байж тухайн койнд хөрөнгө оруулах хэрэгтэй.