Коронавирусийн халдварын илрүүлэх антиген суурьтай түргэвчилсэн оношлуурыг гэрийн нөхцөлд хэрхэн ашиглах талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан, эмч Л.Баттөр тайлбарлалаа.
Тэрбээр "Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас гаргасан найман төрлийн түргэвчилсэн оношлуур нь ДЭМБ-аас зөвлөмж болгож буй оношлуур юм. Тиймээс эдгээр баталгаатай оношлуурыг хэрэглэхийг зөвлөж байна" гэв.
Тайлбар видеог https://www.youtube.com/watch?v=x0IcJL4RLR4&t=119s энд дарж үзнэ үү.
Мөн оношлуурын хадгалах хугацааг шалгаж байхыг санууллаа.
1. С-зураас ямар ч үед тод гарна.
2. Т- буюу сорил хийсэн хэсэгт тод болон бүдэг зураас үүсвэл эерэг
3. C дээр тод зураас үүсээд Т хэсэгт зураас үүсэхгүй байвал сөрөг
4. C, T хоёр үсэг дээр зураас үүсээгүй, эсвэл зөвхөн Т хэсэгт зураас үүсвэл хүчингүй сорил боллоо гэж үздэг. Оношлуурын найдвартай байдал, шинжилгээ хийхдээ алдаа гаргасантай холбоотойгоор ийм хариу гардаг гэв.