“Storepay” үйлчилгээ нь Монголын зах зээлд хамгийн анх ямар ч хүү, шимтгэл нэмэлт төлбөргүй хуваан төлөх финтек үйлчилгээг нэвтрүүлэн 2019 оны 11 сараас өнөөдрийг хүртэл нийт 140,000+ хэрэглэгч, 1,000+ боломжит газраар 21 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтыг хийн зах зээл дээр нэгэн шинэ экосистемийг үүсгэжээ. Энэхүү шинэлэг үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдийн зээл, лизингийн хүү, шимтгэлд төлөх боломжтой байсан 1,5 тэрбум гаруй төгрөгийг бодитоор хэмнэж чадсан байна.
2020 оны 6 сард толгой компани болох “STOREPAY HOLDING PTE”-ийг “FrontCap Asia” буюу олон улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон групптэй түншлэн Сингапур улсад үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө Зүүн Өмнөд Азийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Storepay финтек үйлчилгээндээ Blockchain технологийг нэвтрүүлэн бодит бизнес, дэд бүтэц, экосистем дээр суурилсан хөрөнгө оруулалтын хэрэгслээс гадна бодит ашиглалт, хэрэглээтэй StorePay Coin-ийг танилцууллаа.
Стор Пэй ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Н.Хангал:
“Бид зах зээлд аль хэдийн орон зайгаа үүсгэсэн бодит бизнес модел, экосистем дээр энэхүү нэвтрүүлэлтийг хийж байгаа нь хамгийн том онцлог бөгөөд блокчейн технологийн үнэн мөн чанар, бодит үр шимийг финтектэй хослуулан хэрэглэгчдэд хүргэнэ”
StorePay Coin-ний анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 10 сарын 27-ны өдөр 11:00 цагаас зөвхөн “Trade.mn” криптобирж дээр эхлэх бөгөөд 1 SPC=0.20₮ үнэлгээтэй санал болгох юм. Анхдагч зах зээлд нийт StorePay Coin-ний 15%-ийг арилжаалах бөгөөд 18 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлэлт хийж “Storepay” үндсэн үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг SPC (StorePay Coin)-ний “Whitepaper” буюу танилцуулгаас авах боломжтой бөгөөд доорх линкээр татан авна уу.